Ц.Отгондаваа: Эхний найман сарын байдлаар согтуу жолоо барьсан 23.035 зөрчил бүртгэгдсэнээс 2.029 нь жолоодох эрхгүй байсан

Ц.Отгондаваа: Эхний найман сарын байдлаар согтуу жолоо барьсан 23.035 зөрчил бүртгэгдсэнээс 2.029 нь жолоодох эрхгүй байсан

ТЦА-наас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон осол гэмтлийн талаар мэдээлэл хийлээ.

ВИДЕО: 

ТЦА-ны дарга, хурандаа Ц.Отгондаваа “Энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн осолтой холбоотой 85.876 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс бүртгэгдсэн зам тээврийн осол нь 16.575 байна. Гэмт хэрэг 3.109. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг бол 2.097 байна. Алба хаагчдын хяналт шалгалтаар эхний найман сарын байдлаар согтуугаар жолоо барьсан 23.035 зөрчилд арга хэмжээ авчээ. Жолоодох эрхийн үнэмлэхтэй 19.372, эрхээ хасуулсан 1634 байгаа бол огт жолоодох эрхгүй 2.029 байна. Урьдчилсан сэргийлэх чиглэлд манай байгууллага аяныг зохиож байгуулж ирсэн. Тодорхой үр дүнд хүрсэн. Замын тэмдэг тэмдэглэгээ, эвдрэлтэй байгаа асуудлыг холбогдох байгууллагат мэдээлж ажилласан байна. Нэг өдрийн тоо мэдээг хүргэе. 2025.08.22-ны 22-02 цаг буюу дөрвөн цагийн хугацаанд нийт 4142 зөрчлийг илрүүлсэн. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 258, жолоодох эрхийн үнэмлэхгүй 150, эрэн сурвалжлагдаж байсан 35 иргэнийг олж тогтоосон байна. Нэг шөнө ердөө дөрөвхөн цагийн дотор согтуугаар жолоо барьсан 258 зөрчил гэдэг бол их тоо. Жолооч нарын хариуцлага, соёл чухал байна. Өнөөдөр /2025.09.10/ 15 цагийн байдлаар хоёр дугуйт тээврийн хэрэгслийг 554 журамласан байна. Үүнийг задалж үзвэл, мотоцикл 200, суррон 16, цахилгаан дугуй 338 бий. Явган хүний гарц, гарам дээр тавиад байгаа хоёр дугуйт тээврийн хэрэгслийг журамлаж буй гэдгийг тодотгоё” гэлээ.