НИТХ 2022 онд “Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журам”-ыг баталж, "хэсгийн ахлагч" гэх ажлын байрыг бий болгосон. Гэвч энэхүү журам нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт хэлбэрээр бүртгэгдээгүй байдаг.
Өөрөөр хэлбэл, хэсгийн ахлагч нарын эрх, үүрэг, хариуцлага хууль зүйн хувьд бүрэн тодорхой биш, маргаантай орчинд хэрэгжиж байна гэсэн үг. Ийм нөхцөлд төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй хүмүүсийн үйл ажиллагаа тодорхой хяналт, хариуцлагын тогтолцоонд багтахгүй байгаа нь өөрөө ноцтой асуудал хэмээн олон нийт шүүмжилсээр олон хаврыг ардаа үдлээ. Тэгвэл хэсгийн ахлагч нар хуралдаж, тогтоол гаргадаг болжээ. Тодруулбал, БЗД-ийн 26-р хорооны хэсгийн ахлагч нар хуралдаж, “Туулын хурдны зам” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжих тогтоол гаргасан байгаа юм.
