Нийтийн тээврийн төлбөрийн системд өөрчлөлт орж, 2026 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн зорчигчид нэг төхөөрөмж ашиглан төлбөрөө төлөхөөр болжээ. Өмнө нь автобусанд хоёр төрлийн карт уншигч төхөөрөмж байрладаг байсан бол шинэ зохицуулалтаар нэг болгож, буухдаа картаа дахин дарах шаардлагагүй болсон байна.
Зорчигчид төлбөрөө дараах хэлбэрүүдээр төлөх боломжтой. Үүнд, UB card аппликейшн ашиглах, QR код уншуулах, зориулалтын картаар төлөх, мөн 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар худалдан авах боломжтой бөгөөд уг тасалбар тухайн өдөр хүчинтэй байна. Түүнчлэн бүх төрлийн банкны картаар төлбөр төлөх боломж нээлттэй хэвээр байна.