Балба Улсад үүсээд буй үймээн самуун, иргэдийн жагсаал цуглаан хурцдаж, Засгийн газрын ордноо шатааж, 22 хүн амь насаа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Балба Улсад Монгол Улсын дөрвөн том хүн, хоёр хүүхэд байгаа буюу нийт 6 иргэн бий гэх мэдээлэл байна. Дели дэх манай улсын ЭСЯ тухайн иргэдтэй холбоотой ажиллаж, үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа аж. Түүнчлэн "Бүгд зочид буудалдаа аюулгүй байна, хоол хүнсний хангамж тасраагүй. Балба дахь өргөмжит консул болон Дели дэх ЭСЯ-наас тогтмол холбоотой ажиллаж байна. Балбад шашны чиглэлээр суралцаж байгаа 11, 13 настай хоёр монгол хүүхэд байгаа бөгөөд хариуцсан багштай нь тогтмол холбоотой ажиллаж байна, аюулгүй нөхцөл байдалд байгаа" гэж ГХЯ-наас мэдэгдлээ.