Японы Токио хотод болж буй даамын Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээний блиц буюу түргэн тоглолтод Монголын баг мөнгөн медаль хүртлээ.
Манай баг Тайвань, Макао, Хонгконг, Японы I болон II шигшээ багийг хожин аваргын төлөөх тоглолтод БНХАУ-д багт ялагдлаа. Энэ ангилалд Хонгконгийн баг хүрэл медалийг хүртжээ. Энэ удаагийн Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн “Ирээдүй”, “Алтан хүү” клуб болон Архангай аймгийн төлөөлөл багтлаа.
1-р ширээ - ОУИМ Ц.Сүхбат (БГД, "Ирээдүй" даамын академи)
2-р ширээ - ДДХМ Э.Даариймаа (СБД, "Алтан хүү" клуб)
3-р ширээ - Спортын мастер Н.Хангай (БГД, "Ирээдүй" даамын академи)
4-р ширээ - Спортын мастер Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг, "Даам Месси" клуб)