Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Б.Р холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б.Р нар нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самар 1019 кг түүж бэлтгэсний улмаас байгаль экологид 100.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.