Их дуулга тэмцээн “Степп Арена”-д энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно

Их дуулга тэмцээн “Степп Арена”-д энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно

Улаанбаатар хотноо "Grand Slam" буюу Их дуулга тэмцээн 2022 оноос хойш зохион байгуулагдаж буй. Тэгвэл энэхүү тэмцээн нь ирэх долоо хоногийн Баасан гараг буюу долдугаар сарын 25-аас 27-ны өдөр хүртэл “Степп Арена” цэнгэлдэхэд болох гэж байна. 

"Grand Slam" нь Олимпын эрхийн оноо олгодог өндөр зэрэглэлийн чухал тэмцээн юм. Тус тэмцээнд 29 орны 240 гаруй дэлхийн шилдэг жудочид ирж хүч үзнэ.