Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Арвайхээр нисэх буудлын 68 жилийн ойг тохиолдуулан Боинг 737 загварын агаарын хөлгийн макет загварыг талбайдаа байршууллаа
Арвайхээр нисэх буудал нь 3С зэрэглэлтэй, олон улсын өнгөрөлт болон баруун аймгуудын агаарын хөлгийн дамжин өнгөрөлт, захиалгат нислэг, онцгой, тусгай үүрэг түргэний болон аялал жуулчлалын агаарын хөлөгт үйлчлэх зэргээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус байгууллага нь 29 алба хаагчидтайгаар нисэх буудлын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж, нислэгт үйлчлэхэд байнгын бэлэн байдалд ажилладаг. Цэлмэг хөх тэнгэрт үргэлжлэх иргэний нисэхийн шинэ зууны түүхэн замнал сүүн цагаан мөртэй байх болтугай.