Жил бүр Японы Токио хотноо уламжлал болгон зохион байгуулдаг “The month of photography Tokyo-2025” гэрэл зургийн үзэсгэлэнд Японы гэрэл зургийн холбооны урилгаар Дундговь аймгийн гэрэл зурагчин Э.Мөнхчулуун өөрийн гэрэл зургуудаа дэлгэн оролцож байна. Түүний говийн аж ахуй амьдралыг харуулсан 10 гаруй гэрэл зураг канон-2 галерейд бүтэн сарын турш гарах юм.
Гэрэл зургийн үзэсгэлэн Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан оролцож, улсаа төлөөлөн оролцож буй гэрэл зурагчдад баяр хүргэлээ.