Таван ханатай залгаа хоёр гэр шатаж, нэг том хүн, дөрвөн хүүхэд нас барсан харамсалтай хэрэг урд шөнө гарсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 05-ны өдрийн 01:36 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай залгаа хоёр гэр шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч нэг том хүн, дөрвөн хүүхэд өртөж нас барсан байна. Өдгөө тус хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс болон холбогдох албаныхан шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Б.Мөнхсайхан