"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" хэмээн өлсгөлөн зарласан иргэд өнгөрсөн шөнө өлсгөлөнгөө зогсоож "буужээ"

"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" хэмээн өлсгөлөн зарласан иргэд өнгөрсөн шөнө өлсгөлөнгөө зогсоож "буужээ"

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, олонх гишүүд дэмжээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон. 

Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан "Огцрох амархан" иргэдийн жагсаал өнөөдөр /2025.06.03/ хаалтын жагсаалаа хийж байгаа юм. Тэгвэл энэхүү жагсаалтай зэрэгцэн "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" хэмээн Хэлмэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарласан иргэд өнгөрсөн шөнө /2025.06.02/ өлсгөлөнгөө зогсоож, "буусан" байна. Угтаа тэд "Ерөнхий сайдыг огцорвол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно" гэдгээ мэдэгдээд байв. Харин олон нийт тэдгээр өлсгөлөн зарласан иргэдийг "Захиалга"-тай байсан гэдгийг хэлж, шүүмжилж байсан юм. Ямартай ч "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" хэмээн өлсгөлөн зарласан иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохтой зэрэгцэн өлсөхөө больж, "нүүсэн" байна. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө