Тод манлай уяач Д.Даваахүү Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат агсны гэр бүлд зургаан насны морь бэлэглэлээ

Тод манлай уяач Д.Даваахүү Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат агсны гэр бүлд зургаан насны морь бэлэглэлээ

Монгол Улсын Даяар Дуурсагдах Далай Даян Дархан Аварга Жигжидийн Мөнхбат аваргын хийж, бүтээсэн түүхийг мөнхлөх хөшөөний нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Хөшөөний нээлтэд соёл, урлаг, спортын олон алдартан оролцож баяр хүргэлээ. Энэ үеэр Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан Аварга Ж.Мөнхбат агсны гэр бүлд  хүндэтгэл үзүүлж, зургаан насны морь бэлэглэв. Тэрбээр энэ үеэр "1968 оноос хойш ахтайгаа уулзаж, учирч хамт явна. Бидний жаргал, зовлон бүх зүйлд хамт байсанд талархаж байна. Энэ өдөр нэгэн гүрний хаан бөхийг төрүүлсэн Дархан Аварга Ж.Мөнхбат ахынхаа эхнэр Ө.Тамир эгчдээ хүндэтгэл үзүүлж байна" гэлээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө