"Энэтхэг улс Монголоос нүүрс авах сонирхлоо илэрхийлсэн ч эдийн засгийн хувьд ашигтай байх эсэх тооцооллыг хийгээгүй байна" гэж ярьжээ

"Энэтхэг улс Монголоос нүүрс авах сонирхлоо илэрхийлсэн ч эдийн засгийн хувьд ашигтай байх эсэх тооцооллыг хийгээгүй байна" гэж ярьжээ

Энэтхэг улс Монголын нүүрсийг худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн. Гэхдээ Энэтхэг рүү нүүрс худалдах боломж нь арбитраас хамаарна гэж  “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Дөлгөөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Мөн тэрбээр БНХАУ эсвэл ОХУ-аар дамжуулах эсэх, хамгийн ойр Энэтхэгийн боомт хүрэхэд эдийн засгийн хувьд ашигтай байх уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Эдгээр тооцоолол одоогоор хийгдээгүй байна. Хэрэв Энэтхэгийн боомтуудын нүүрсний үнэ БНХАУ-ын боомтын үнээс өндөр байвал арилжааны компаниуд Монголын нүүрсийг сонирхох магадлалтай. Нүүрсний үнэ болон газрын тосны үнэ буурч байгаа нь тээврийн зардлыг бууруулах боломжтой. Иймд зөвхөн Энэтхэг ч бус дэлхийн зах зээлд ч нэвтрэх боломж гарч байна хэмээн ярьжээ. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө