Японы сүмо бөхийн холбооны Захирлуудын зөвлөл хуралдаж, мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхогийн тус холбооноос гарах хүсэлтийг "хүлээн авах" шийдвэр гаргасан талаар тус улсын "NHK" телевиз мэдээлжээ.
Хакүхо М.Даваажаргал Сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгсөнөө холбооны Захирлуудын зөвлөл хуралдахын өмнөхөн албан ёсоор зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Одоогоор Монголд байгаа Хакүхо Япон руу буцаж очмогцоо энэ сарын 9-ний өдөр Токиод сэтгүүлчидтэй уулзаж мэдэгдэл хийснээр түүний сүмогийн замнал албан ёсоор дуусгавар болно хэмээн NHK телевиз мэдээлсэн байна.