Тэтгэврийн зээлийн шалгуур нөхцлийг зөөллөх эсэхийг Монголбанкны мөнгөний зөвлөл энэ сарын 27-ны өдөр хуралдаж шийднэ

Тэтгэврийн зээлийн шалгуур нөхцлийг зөөллөх эсэхийг Монголбанкны мөнгөний зөвлөл энэ сарын 27-ны өдөр хуралдаж шийднэ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 27-ны өдөр хуралдаж тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөх эсэхээ хэлэлцэх юм байна. 

Тодруулбал зургадугаар сарын 1-нээс тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгож эхэлнэ гэж албаныхан мэдээлсэн бөгөөд энэ шийдвэр хэрэгжихгүй байгааг ахмад настнууд хэлж байгаа юм. Тэгвэл энэ асуудал Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар шийдэгдэх юм. Эргэн сануулахад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ахмадуудын тэтгэврийн зээл авах боломжийг хязгаарласан тушаалыг 2025.03.07-ны өдөр "Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлд хязгаарлалт тогтоох тухай" тушаалыг гаргасан билээ.