Төв талбайд 21 хоногийн турш үргэлжилсэн "Огцрох амархан" тайван жагсаал өнөөдөр /2025.06.03/ 11:00-15:00 цагийн хооронд болно.
Тайван, эрх чөлөөт жагсаалд 21 хоногийн турш жагссан, үгээ хэлсэн, үнэн мөний талд байсан хүн бүрийг өнөөдөр төв талбайд ирэхийг урьжээ. Өнгөрсөн өдрүүдэд тус жагсаалд олон мянган хүн нэгдсэн бөгөөд 200 мянга гаруй иргэн шаардлагад гарын үсгээ зурсан байна. "Огцрох амархан" жагсаал нь зөвхөн хүнтэй хийсэн тэмцэл биш ёсзүйн хариуцлага нэхсэн цаг үеийн шаардлага байсныг зохион байгуулагчид хэлж байгаа юм. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд үзэл бодлоороо нэгдсэн иргэн бүрийг төв талбайд цуглахыг уриалжээ.