Зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна

Зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна

2025 оны зургаадугаар сарын 3-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 

Зургаадугаар сарын 4, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна.

Хур тунадас: Зургаадугаар сарын 3-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 09,10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Зургаадугаар сарын 04, 09, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.