Монгол Улсын 42 удаагийн аварга, 77 настай ахмад дугуйчин ОУХМ Т.Пүрэвдорж Дэлхийн мастеруудын олимпоос 3 алтан медаль хүртжээ

Монгол Улсын 42 удаагийн аварга, 77 настай ахмад дугуйчин ОУХМ Т.Пүрэвдорж Дэлхийн мастеруудын олимпоос 3 алтан медаль хүртжээ

Монгол Улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга 77 настай ахмад дугуйчин Т.Пүрэвдорж Тайвань улсад зохиогдож буй Дэлхийн мастеруудын олимпод оролцож байна. Тэрбээр, 3 зайд амжилттай оролцож, 3 алтан медаль хүртжээ.

Түүний гаргасан амжилтуудаас дурьдвал,

  • Монгол улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга
  • 1972-1980 хүртэл Монгол улсын Шигшээ багийн тамирчин байсан
  • 2017 онд Шинэ Зеланд улсад зохиогдсон Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд шагналт 4 дүгээр байр
  • 2018 онд Малайз улсад зохиогдсон Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 алтан медаль хүртсэн
  • 2023 онд БНСУ-д Ази номхон далайн орнуудын Мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2 зайд 2 алтан медаль
  • 2024 Казахстанд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 мөнгөн медаль хүртжээ.