Насанд хүрээгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осолдож, 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд нас барсан харамсалтай осол энэ сарын 01-ний өдөр гарсан билээ.
Ослын улмаас гэмтэж, бэртсэн дөрвөн хүүхэд эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг хүүхэд өнөөдөр /2025.06.02/ нас баржээ. Харин бусад хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон байгаа бөгөөд эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа аж.