"Дулааны цахилгаан станц" ТӨХК-д гарсан гал түймэрт 53 настай эрэгтэй өртөж, нас барсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ

"Дулааны цахилгаан станц" ТӨХК-д гарсан гал түймэрт 53 настай эрэгтэй өртөж, нас барсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ

Урд шөнө буюу /2025.06.02/ 00:27 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн "ДЦС-3" ТӨХК-д өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байдаг.  Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 03:21 цагт галыг бүрэн унтраасан билээ. 

Тэгвэл “ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймэрт 53 настай эрэгтэй өртөж, нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн уг хэрэгт  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг шалгаж байгаа ажээ.