Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болоод холбогдох албаныхан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын барилгын ажлын явцтай танилцжээ.
Тодруулбал Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажлын явцтай танилцаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр "Монголын Төмөр зам" ТӨХК болон гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг чиглэл өгөв.
Энэхүү шинээр баригдаж буй салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөж буй юм. Тус бүтээн байгуулалтын ажилд үндэсний 110 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 2500 гаруй ажилтнууд оролцохоор төлөвлөж буй. Барилгын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлүүлж, есдүгээр сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй 24 цагаар ажиллаж байна.