Дэлхийн зах зээл дээр алтны үнэ 3100 ам. доллар давсан ч алтны шороон ордын нөөц буурч, алт тушаалт буурч байна гэв

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ 3100 ам. доллар давсан ч алтны шороон ордын нөөц буурч, алт тушаалт буурч байна гэв

Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг болох алтны үнэ өнгөрсөн сард унци тутамдаа 3100 ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Алтны үнийн өсөлт, бууралтад зах зээлийн олон хүчин зүйл нөлөөлдөг ч сүүлийн үед геополитикийн эрсдэл, зах зээлийн тодорхой бус байдал болон ам.долларын хүүний хүлээлт голчлон нөлөөлөх хандлагатай болсон.

Тэгвэл алтны үнийн өсөлт манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэвлэлд ярихдаа: "Манай улсын хувьд жилд дунджаар 20 орчим тонн үнэт металл худалдан авч гадаадад цэвэршүүлэн мөнгөжүүлдэг. Энэ нь экспортын орлогыг жилд дунджаар 900 орчим сая ам.доллароор нэмэгдүүлдэг. Манай улсын шороон ордын үлдэгдэл нөөц буурч байгаатай холбогдуулан алт тушаалт сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа хэдий ч нөгөөтэйгүүр олон улсын зах зээл дээрх алтны үнэ ханш тасралтгүй өсөж байгаа тул нийт үнийн дүнгээрээ экспортын өсөлт тогтвортой хадгалагдахад чухал хувь нэмэр оруулж байна" гэжээ.