Өнгөрөгч бямба гарагт буюу тавдугаар сарын 31-нд “Зуны зугаа” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Мөн зарим иргэн тус тоглолтын үеэр хөлөн тус газраа хутгалуулсан гэх мэдээллийг ч цахим орчинд нийтэлсэн. Тус тоглолттой холбоотой зарим асуудлаар ЦЕГ дараах байр суурийг илэрхийлж байна.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: Тус тоглолтын үеэр харьяа дүүргийн цагдаагийн газартай хамтран нийт 140 гаруй албан хаагч ажилласан. Энэ үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс ноцтой буюу бусдын биед хутга, мэсний зүйлээр гэмтэл учруулсан гурван хэрэг бүртгэгдээд байна. Тус гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олсон, шалгалт үргэлжилж байна. Мөн цагдаагийн алба хаагчид зодооны хэрэгсэл болон арван хутга хураасан. Хутганд гэмтсэн гурван хүний биеийн байдал хэвийн байна. Мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Б.Энхмаа