Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд хог ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2025.06.01/ 10:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "HOWO SZD5186ZYSZZ" загварын автомашины ачааны хэсэгт хог шатаж байсныг ажиллаж унтраажээ.
