"Зуны зугаа" шоу тоглолтын үеэр 3 иргэн хутгалуулж, гэмтсэн бөгөөд тус хэрэгт 20 орчим хүнийг шалгаж эхэлжээ

"Зуны зугаа" шоу тоглолтын үеэр 3 иргэн хутгалуулж, гэмтсэн бөгөөд тус хэрэгт 20 орчим хүнийг шалгаж эхэлжээ

"Зуны зугаа" шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл бусдын биед халдаж, танхайрсан, хутгаар бусдыг зүсэж, гэмтээсэн зэрэг хэрэгт 20 орчим хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Шоу тоглолтын үеэр гурван иргэн хутгуулж, хохирсон бөгөөд өдгөө эдгээр хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж.