СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 26-30 насны хоёр иргэн тогтоол усанд живж амиа алдсан байж болзошгүй байна гэж ЦЕГ-аас мэдээллээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 26-30 насны хоёр иргэн тогтоол усанд живж амиа алдсан байж болзошгүй байна гэж ЦЕГ-аас мэдээллээ

Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн мягмар гарагт 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоёр метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй байдал урьдчилан тогтоогдоод байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэдэг мэдээллийг өгсөн юм. Тиймээс иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.