Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын автозам ачаалалтай байгаа тул өөр замаар зорчихыг уриаллаа

Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын автозам ачаалалтай байгаа тул өөр замаар зорчихыг уриаллаа

2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд Алдарт эхийн 1, 2 одон гардуулах ёслолын арга хэмжээ болж байгаатай холбогдуулан Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замууд замын хөдөлгөөний ачаалал их байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас иргэд, жолооч нарыг одонтой ээжүүдээ хүндэтгэн төв талбайгаас бусад гудамж, замуудыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.