Ур чадвар, авьяас билэг, сурлагаараа үе тэнгийнхнээ манлайлан ХААН Банкны нэрэмжит тэтгэлгийн эзэн болсон шилдэг оюутнуудын нэрс тодорлоо.
Өдгөө 19 дэх жилдээ зарласан энэхүү тэтгэлгийг 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах 60 оюутан, өмнө нь энэхүү тэтгэлгийг хүртсэн, одоо суралцаж буй 30 оюутан, хөдөө аж ахуйн салбарын нарийн мэргэжлийг сонгон суралцаж буй 10, нийт 100 оюутан хүртэж байна. Энэ оны хувьд тэтгэлгийн хэмжээ өсөж, цар хүрээ нь өргөжсөн бөгөөд хөдөө аж ахуйн салбарын нэн ховордсон боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, тухайн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудыг дэмжих үүднээс онцгойлон энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож байгаагаараа онцлог юм.
ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХЭЗЭЭ ЗАРЛАГДДАГ ВЭ?
Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд ХААН Банкны нэрэмжит тэтгэлгийг 2007 оноос хойш жил бүр зарлаж, өнөөдрийг хүртэл нийт 2360 гаруй оюутан сурагчдад 2.5 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгосон байна.
ХААН Банкны нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас жил бүрийн хавар 5-р сард тэтгэлгийн зарыг өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн вэбсайтууд, мөн ХААН Банкны албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлдэг. Энэхүү тэтгэлэгт ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12-р ангид одоо суралцаж буй сурагчид материалаа өгөх боломжтой бөгөөд төгсөх ангидаа сурч байхдаа энэхүү тэтгэлэгт материалаа өгөөд тэнцсэн тохиолдолд намар нь нэгдүгээр курст элсэн суралцахдаа тэтгэлгээ авдаг гэсэн үг. Мөн амжилттай суралцан тохиолдолд ахлах курсдээ дахин тэтгэлэг авах боломжтой.
ОЮУТНУУДАД ӨӨР ЯМАР БОЛОМЖ БАЙНА ВЭ?
ХААН Банк оюутнуудад зориулан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна Rise-шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Нэгдүгээр курсийн оюутнуудад зориулан шинэ орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барилд сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтэн жилийн турш олон сонирхолтой эвент, сургалт, хамтарсан арга хэмжээ зохион байгуулдаг.
“Rise” хөгжлийн хөтөлбөрийн нээлт 9-р сард болдог нийгэмдээ манлайлж буй шилдэг залуус урилгаар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас оролцогч оюутан залуустай нээлттэй ярилцахаас гадна шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь авах боломжийг бүрдүүлсэн мэдээллийн булангууд ажиллдааг уламжлалтай.
- Ингээд ХААН Банкны сошиал сувгуудыг дагаж бүх мэдээ мэдээллийг алдалгүй аваарай.
- Фэйсбүүк: https://www.facebook.com/KhanBank
- Инстаграм: https://www.instagram.com/khan_bank/?hl=en
Ингээд 2025-2026 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан үе тэнгийн залуусаа манлайлагч шилдэг оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу. Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.