ШУУРХАЙ: Засгийн газар ээлжит хурлаа маргааш зарласан бөгөөд "ЗГ-т итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг баталж, УИХ-д хүргүүлэхээр болжээ

ШУУРХАЙ: Засгийн газар ээлжит хурлаа маргааш зарласан бөгөөд "ЗГ-т итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг баталж, УИХ-д хүргүүлэхээр болжээ

Өнгөрөгч Лхагва гараг /2025.05.21/-т МАН-ын Бага хурал хуралдаж "Ардчилсан намыг Засгийн газраас хасах" шийдвэрийг гаргасан. Харин үүний дараа хамтарсан Засгийн газар "отгон" хуралдаанаа хийнэ гэж зарим эх сурвалжууд мэдээлж байсан ч хуралдаагүй.

Тэгвэл маргааш /2025.05.28/ Засгийн газрын ээлжит хуралдаан болно гэж танхимын гишүүддээ өнөөдөр /2025.05.27/ зар тараасан байна.

Маргаашийн хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын шийдвэрээ албан ёсоор танхимын сайд нартаа танилцуулж, "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслөө батлан, УИХ-д өргөн барихаар болжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтад үндэслэн "Итгэл үзүүлэх тогтоолын төсөл"-ийг боловсруулж, "Хамтарсан Засгийн газартайгаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна" гэсэн агуулгыг шингээж байгаа аж. Ингээд Л.Оюун-Эрдэнэ тус тогтоолын төслөө маргааш /2025.05.27/ Засгийн газрын хуралдаанаар батлуулсны дараа УИХ-д хүргүүлэх бөгөөд үргэлжлүүлэн Пүрэв гараг /2025.05.29/-т УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор, Баасан гараг /2025.05.30/-т УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэн шийднэ гэсэн мэдээлэл байна.