БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны зургаадугаар сарын 3-нд болно.
Тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос энэ сарын 19-25-ны хооронд 118 улс дахь 223 сонгуулийн цэгт солонгос иргэдээсээ санал авсан юм. Тухайлбал, Монголд амьдардаг солонгос иргэд тавдугаар сарын 21-нд саналаа өгчээ. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүдээс санал авахаар Ливан болон Угандад санал авах байр ажиллуулжээ.
Сонирхуулахад, Онц байдал зарласны улмаас албан тушаалаасаа буусан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн халааг авах хүнийг зургаадугаар сарын 3-нд сонгох бөгөөд АН-ын Ли Жэ Мён, АХН-ын Ким Мүн Сү, Шинэ шинэчлэлийн намын Ли Жүн Сок нар өрсөлдөж байгаа юм.