Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал өнөөдөр /2025.05.26/ 12 дахь өдрөө үргэлжилнэ.
Жагсаалд оролцогчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн гарын үсэг 150 мянгад хүрээд байна. Тиймээс жагсагчдын зүгээс 150 мянган хүний гарын үсгийг УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгөх ажээ.