Нисэх, Яармагийн чиглэлийн замын ачаалал нэмэгдсэн тул өөр замыг сонгож зорчихыг Тээврийн Цагдаагийн албанаас анхаарууллаа

Нисэх, Яармагийн чиглэлийн замын ачаалал нэмэгдсэн тул өөр замыг сонгож зорчихыг Тээврийн Цагдаагийн албанаас анхаарууллаа

Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр /2025.05.25/ зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбоотойгоор Нисэх, Яармаг чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул өөр замыг сонгож зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Мөн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал түүний ойролцоох шороон болон бусад зогсоол дүүрсэн зорчиход хүндрэл үүссэн тул Спортын ордны зогсоол, Яармаг орчмын автомашины зогсоол тайлбайд байрлуулж, явганаар хөдөлгөөнд оролцохыг сануулав.