Энэ сарын 14-нд эхэлсэн “Огцрох амархан” тайван жагсаал 10 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалд оролцож буй залуучууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улс төр, ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байгаа юм.
Учир түүний хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо Lexus RX загварын автомашин, очир алмаазан бөгж, өндөр үнэтэй брэндийн хувцас, цүнх бэлэглэсэн гэх мэдээлэл ил болсон нь олон нийтийн бухимдлыг өдөөсөн юм. Мөн өнгөрөгч Лхагва гараг /2025.05.21/-т болсон МАН-ын Бага хурлаас “Ардчилсан намыг Засгийн газраас хасах” шийдвэр гаргасны дараа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө УИХ-д өргөн бариагүй байгаа нь олон нийтэд эргэлзээг төрүүлж байна.
Тэгвэл "Огцрох амархан" жагсаалд өдөр бүр оролцож буй иргэн Ц.Лут-Очирын эрх чөлөөнд өнгөрөгч шөнө /2025.05.24-25/ үл таних этгээдүүдэд халдаж, түүнийг зодсон хэрэг гарсан байна.
Энэ талаар Ц.Лут-Очир өөрийн твиттер хуудастаа, "Орцныхоо үүдэнд гурван залууд зодууллаа. 102-д цагдаад дуудлага өгчихөөд хүлээж байна. 20 минут боллоо. Эд нар үнэхээр яахаас ч буцахгүй улайрчээ. Ийм заваан юмыг нураах гэж яваа" гэжээ. Мөн тэрбээр, "Дуудлагын цагдаа а/д Б ирээд ажлын цагаар Баянгол дүүргийн 1-р хэлтэст очиж байцаагчид мэдүүлэг өгч гомдлоо гарга гэж зөвлөв. Тэгснээ хацар хэгзэрч цус гарсанг цагдаа харсан, би гомдлоо гаргана гэсээр байхад дуудлага гэмт хэрэг зөрчлийн шинжгүй байна гээд хэрэг хаалаа гэх юм" гэжээ.
Орцныхоо үүдэнд 3 залууд зодууллаа. 102-д цагдаад дуудлага өгчихөөд хүлээж байна. 20 минут боллоо. Эд нар үнэхээр яахаас ч буцахгүй улайрчээ. Ийм заваан юмыг нураах гэж яваа. pic.twitter.com/5rbKMs5l9b
— Lutaa (@LutochirT) May 24, 2025
Дуудлагын цагдаа а/д Б ирээд ажлын цагаар Баянгол дүүргийн 1-р хэлтэст очиж байцаагчид мэдүүлэг өгч гомдлоо гарга гэж зөвлөв. Тэгснээ хацар хэгзэрч цус гарсанг цагдаа харсан, би гомдлоо гаргана гэсээр байхад дуудлага гэмт хэрэг зөрчлийн шинжгүй байна гээд хэрэг хаалаа гэх юм.🥹 pic.twitter.com/PVuNgQSrrl
— Lutaa (@LutochirT) May 24, 2025