Энэ оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны автомашины зогсоолд байсан Приус маркийн тээврийн хэрэгсэл шатаж байсныг камерын хяналтаар илрүүллээ.
Ийнхүү “Улаанбаатар марафон-2025" арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай арга хэмжээ галыг бүрэн унтраан иргэдийн эд хөрөнгийг авран хамгааллаа. Иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.Тээврийн хэрэгсэл бүрт гал унтраагуур байрлуулж, тогтмол шалгаж байхыг зөвлөж байна.
Тээврийн Цагдаагийн Алба