Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж буй. Тэд өнөөдөр 10 дахь өдрөө төв талбайд жагсана. Харин энэ сарын 20,21-ний өдөр жагссан “Ухаа худгаа авъя” жагсаал өчигдөр /2025.05.23/ үргэлжилсэнгүй.
Тодруулбал, өнгөрсөн мягмар, лхагва гарагуудад зарим иргэд “Ухаа худгаа авъя” жагсаалыг зохион байгуулж, Ерөнхий сайдыг огцруулахын эсрэг жагсаж байсан. Мөн өнгөрсөн лхагва гарагт хоёр өөр зорилготой жагсаалын иргэд хоорондоо маргаан үүсгэж болзошгүй байсан бол өчигдөр “Ухаа худгаа авъя” жагсаал үргэлжилсэнүй. Учир нь лхагва гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаас одоогийн Засгийн газрыг огцруулах шийдвэрийг гаргасан билээ.