БЗД-ийн 26 дугаар хороо айлаас гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад өнөөдөр /2025.05.23/ 09:20 цагт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг зохион байгуулж, хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 цагт бүрэн унтраасан байна. Иймд, эцэг, эх асран хамгаалагчид та бүхнийг бага насны хүүхдийг гэрт нь цоожилж, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
ВИДЕО: