ВИДЕО: "Монгол залуус авлигыг эсэргүүцэж, Ерөнхий сайдаа огцрохыг шаардан жагсаж байна" гэж AFP агентлаг мэдээлжээ

ВИДЕО: "Монгол залуус авлигыг эсэргүүцэж, Ерөнхий сайдаа огцрохыг шаардан жагсаж байна" гэж AFP агентлаг мэдээлжээ

Иргэдийн Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаал өнөөдөр /2025.05.23/ арав дахь өдрөө Төв талбайд үргэлжилнэ. Энэхүү жагсаалын талаар гадаадын олон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байгаа юм.

Тухайлбал, "AFP news" залуусын "Огцрох амархан" жагсаалын талаар "Далайд гарцгүй ардчилсан орны олон нийтийн уур хилэнгийн үндэс болсон авлигын хэргээр олон зуун монгол залуус Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж тус улсын нийслэлд жагсаж байна" гэх гарчигтай видео мэдээ нийтэлжээ. Мэдээллийг дараах видеоноос үзнэ үү.