Нутгийн баруун өмнөд хэсгээр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8-+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13-+18 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр +25-+30 градус, бусад нутгаар +19-+24 градус дулаан байна. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүхэн байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.