“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газрын дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зорилго нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах бөгөөд нэгдлийн хэмжээнд харьяалагдах 30 гаруй хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага, менежментээр хангах чиглэлээр ажиллаж байна.
Ажлын байрны зорилго:
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дотоод аудитыг Монгол Улсад мөрдөж буй холбогдох хууль тогтоомж, Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ, батлагдсан төлөвлөгөө, аудитын удирдамжийн дагуу гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж боловсруулж тайлагнахад оршино.
Ажлын байрны үндсэн зорилт:
-
“Эрдэнэс Монгол” ХХК, түүний нэгдлийн хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх;
-
Дотоод аудитын газрын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангах;
-
Байгууллага, нэгжийн дотоод үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
-
Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
-
Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон ТУЗ, Аудитын хорооноос үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ДОТООД АУДИТОР – 1
-
Өгөгдлийн шинжилгээ, мэдээллийн технологи дээр үндэслэн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, мэдээллийн аюулгүй байдлыг үнэлэн аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
-
Мэдээллийн технологи, техник хангамжтай холбоотой хууль, эрх зүйн баримт бичиг, дүрэм журмын хэрэгжилтийг үнэлэх, аудитын мэдээллийг бэлтгэх, өгөгдлийн сан үүсгэх;
-
Дотоод аудитын албаны программ хангамжийн аюулгүй байдлыг хангах, тасралтгүй ажиллагааг хангах, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
-
Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;
-
Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
-
Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон ТУЗ, Аудитын хорооноос үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Мэдээллийн технологи, мэдээллийн систем, автоматжуулалт, кибер аюулгүй байдал, өгөгдлийн сангийн загварчлал, удирдлага, аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх, дээрх чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно;
2. Нэр дэвшигч нь аудит, процесс, өгөгдлийн сан боловсруулах, код бичих чиглэлээр ажиллаж байсан, дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсон мэргэжилтэй, үнэлгээ мониторингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно;
3. Мэдээллийн технологи, өгөгдлийн сан, эрсдэлийн удирдлага, аудит, системийн инженер, программист болон тухайн чиглэлээр 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, зохион байгуулах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.
ДЭЭРХ АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
2. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
3. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч, гэрээт гүйцэтгэгч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
4. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;
5. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
6. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
7. Өөр ижил, мэргэжлийн чиглэлийн ажил давхар эрхлэхгүй байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3. Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээш байгууллагын тодорхойлолт;
4. Нийгмийн даатгалын лавлагаа;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 15:00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар материалыг хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэний материалыг цахимаар хүлээн авна.
2. Нэг мэйл хаягаас зөвхөн нэг оролцогчийн материалыг хүлээн авна.
3. Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.
6. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК