“Ухаа худгаа авъя” жагсаалд оролцсон иргэдийг нэгдсэн журмаар автобусаар зөөж байж магадгүй байна

“Ухаа худгаа авъя” жагсаалд оролцсон иргэдийг нэгдсэн журмаар автобусаар зөөж байж магадгүй байна

Сүхбаатарын талбайд өнөөдөр /2025.05.21/ хоёр жагсаал болсон. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан залуусын “Огцрох амархан” жагсаал мөн “Ухаа худгаа авъя” гэх уриатай сөрөг жагсаал болсон.

Тэгвэл “Ухаа худгаа авъя” жагсаалд оролцсон иргэдийг жагсаал дуусмагч нэгдсэн журмаар автобусаар зөөж байж магадгүй байна. Мөн иргэдэд "Ухаа худгаа авъя жагсаалд оролцвол 50 мянган төгрөг өгье" гэж хорооноос ярьсан талаар хэлж байгаа юм.