Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас 26-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн хааж, засварлана. Зам засварын ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.