Жагсагчдыг эсэргүүцэж, үймээн дэгдээхийг завдсан иргэдийн үйлдлийг цагдаа нар таслан зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа

Жагсагчдыг эсэргүүцэж, үймээн дэгдээхийг завдсан иргэдийн үйлдлийг цагдаа нар таслан зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа

Нэр бүхий иргэд "Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй" хэмээн жагсагчдыг эсэргүүцэн, биед нь халдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тухайн үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, жагсаж буй иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна. Тиймээс жагсаал яг одоо тайван замаар үргэлжилж байгаа аж.