ШУУРХАЙ: 15 цагт товлосон МАН-ын Бага хурал дөнгөж сая эхэллээ

ШУУРХАЙ: 15 цагт товлосон МАН-ын Бага хурал дөнгөж сая эхэллээ

МАН-ын Бага хурлыг өнөөдөр /2025.05.21/ 15.00 цагт хуралдуулахаар товлосон. Тэгвэл  тус хурал дөнгөж сая эхэлсэн байна. 

Бага хурлаар улс төрийн хүрээнд үүсээд буй асуудал буюу Ерөнхий сайдын асуудлыг хэрхэх, Хамтарсан засгийн газрыг болиулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан иргэдийн "Огцрох амархан" жагсаал болон улс төрийн хүрээнд үүсээд буй асуудлаар өнгөрсөн даваа гарагт МАН-ын бүлэг хуралдаж, МАН-ын бага хурлыг хуралдуулахаар товлосон. Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.