Улаанбаатар хотод 2025 оны 5 дугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
Тодруулбал ямааны махны үнэ долоо хоногийн өмнөөс 6.5 хувиар нэмэгдэж кг нь 13982 төгрөг, сонгины үнэ 2.8 хувиар нэмэгдэж кг нь 4570 төгрөгт хүрчээ.