МАН-ын анхан шатны үүрийн дарга нарын зохион байгуулж байж болзошгүй сөрөг жагсаал "Ухаа худгаа авъя" нэртэйгээр болж байна

МАН-ын анхан шатны үүрийн дарга нарын зохион байгуулж байж болзошгүй сөрөг жагсаал "Ухаа худгаа авъя" нэртэйгээр болж байна

МАН-ын анхан шатны үүрийн дарга нарыг тус бүрдээ 20-н хүн олж, Төв талбайд сөрөг жагсаал зохион байгуулахыг үүрэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлох, огцрохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр долоо дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор МАН-ын анхан шатны үүрүүдээс Засгийн газрын эсрэг үзэл бодлоо олон нийтийн сүлжээгээр нээлттэй илэрхийлсэн гишүүд рүүгээ холбогдож, арга хэмжээ авахаа мэдэгдсэн байдаг. Үүгээр зогсохгүй анхан шатны үүрийн дарга нарыг нэг хүн багадаа 20-н хүн олж, Төв талбайд сөрөг жагсаал хийхийг үүрэгдсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн. 

Тэгвэл тус сөрөг жагсаал байж болзошгүй жагсаал яг одоо Төв талбайд болж байна. Тус жагсаал "Ухаа худгаа авъя" нэртэйгээ болж байгаа аж.