Тавдугаар сар гарснаас хойш төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна

Тавдугаар сар гарснаас хойш төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна

Монгол банкны үндсэн үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оршдог. Гэвч он гарсаар ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларсаар байна.

Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ам.доллар 3420 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр /2025.05.20/ 3573 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл он гарсаар эхний таван сарын хугацаанд ам.долларын эсрэг төгрөгийн ханш 152 төгрөгөөр сулраад байгаа юм. Харин тавдугаар сар гарснаас хойш ханш харьцангуй тогтвортой байна.