Тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУИС-ийн автобусны буудлын урд талд зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулжээ. Энэ нь чөлөөлсөн зам талбай дээр дахин ТҮЦ тавьсан зөрчил гэж албаны хүн тодотгосон юм.
Өнгөрсөн шөнө уг хоёр ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн болохыг УБЗАА-наас мэдээллээ. Нийслэл хотын нийтийн эзэмшлийн зам талбайд дээр байгаа ТҮЦ-үүдийг өнгөрсөн сард нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж эхэлсэн бөгөөд одоо 400 ТҮЦ-ийг нийслэл хотын нийтийн эзэмшлийн зам талбайгаас нүүлгэн шилжүүлэх аж.