Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн “Талын-Агуу” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 06:36 цагт холбогдох байгууллагууд хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.