Гранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Гранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг тавдугаар сарын 21-ний 22:00-аас 22-ны 22:00 цаг хүртэл засварлана. 

Үргэлжлүүлэн хойд талын эгнээг тавдугаар сарын 22-ны 22:00-аас 24-ны 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.