ВИДЕО: Сонгинохайрхан дүүргийн дэд станцын хашаанд гал гарч, 6-н автомашин, 9-н мотоцикл шатжээ

ВИДЕО: Сонгинохайрхан дүүргийн дэд станцын хашаанд гал гарч, 6-н автомашин, 9-н мотоцикл шатжээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байгаа талаар бид өчигдөр /2025.05.19/ мэдээлсэн. 

Энэ талаар ОБЕГ-ын мэдээлэлд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 19-ний өдрийн 13:51 цагт хүлээн авсан байна. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход дэд станцын аж ахуйн хашаанд хураалттай байсан 36700 ширхэг электрон тоолуур, “Ssangyong Musso”, “УАЗ 220695”, “Nissan Cabstar”, “УАЗ 220692”, “Ssangyong Istana”, “Nissan ZN2033UBG4” загварын 6 автомашин, 9 ширхэг мотоцикл, хураалттай 15 ширхэг шонгийн мод, 100 метр кабель утас, 0.05 га талбайд шар өвс, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраажээ. 

ВИДЕО: